Мөнгөний нэгж:



Хэл сонгох:

МонголEnglishDeutsch




Таны сагс:

0 бараатай

Сайн уу зочин ?






Ангилал цэс


Үнийн дүнгээр хайх


Шинэ бараа


Дэгдээхэй-1

Дэгдээхэй-1

15.00€
Асуулт Хариулт
  1. Бэлгээ хэрхэн захиалах вэ?
  2. Бэлэг хүлээн авах хаягаа хэрхэн оруулах вэ?
  3. Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
  4. Хүргэхэд хэр хугацаа шаардагдах вэ?
  5. Бид гэж хэн бэ?
  6. Илүү их тусламж хэрэгтэй бол?
  7. Бэлэг хүргэлт?
  8. Манайд төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай вэ?
  9. Сагс гэж юу бэ?
  10. Хямдрал байгаа юу?
  11. Холболтын нууц үгээ мартсан бол яах вэ?
  1. Бэлгээ хэрхэн захиалах вэ
    Та бидний бэлдсэн бэлгүүдээс тухайн тэмдэглэлт үйл явдалдаа зориулан өөрийн хүссэн бэлгийг сонгоод “сагсанд” хэсгийг дарна. Энэ нь таны сонгосон бүтээгдэхүүнийг таны "сагсанд"-д нэмж байна гэсэн үг. Та өөрийн хүссэн хэдэн ч бүтээгдэхүүнийг сонгож болох бөгөөд сонголтоо хйиж дууссаныхаа дараа “касс” гэсэн товч дээр дархад энэ нь түргэн хялбар захиалгын тань үйл ажиллагааг харуулна. Хэрэв та бараагаа буруу сонгосон , эсвэл сонголтоо буцаахыг хүсвэл "хасах" гэсэн товч дээр даран "шинээр бод" гэсэн үйлдлийг хийнэ. Энэ нь танд сонголтоо өөрчилж болох хуудсыг нээх юм.
  2. Бэлэг хүлээн авах хаягаа хэрхэн оруулах вэ?
    Хаяг өөрчлөх гэдэг товчийг дарж, та бүхэн бэлэг хүлээн авах хүний хаягийг оруулна. Таны бүртгэлийн хаяг манай санд автоматаар хадгалагдан үлдэх ба та манай санд 5 дотны хүнийхээ хаягийг хадгалана. Тэднээс сонгох боломжтой. „Бидэнд хандсан хаягтай холбоотой мэдээллээ доор оруулна уу“ гэдэг хэсэгт та бэлэг хүргэлтийн цаг, хүлээн авагчийн хаягны ойролцоох орчныг тодорхой бичнэ үү! • Эрхэм үйлчлүүлэгч та захиалгаа өгөхдөө: - Бэлэг хүлээн авах хүний: • Овог, нэр • Оршин суугаа хаяг- Хаягийг оруулахдаа та бүхэн ойролцоох орчныг тодорхой бичнэ үү • Утасны дугаар
  3. Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
    -Та интернэтээр хэзээ ч захиалга өгөх боломжтой. Та дараах картуудаар тооцоогоо хийж болно.Үүнд: • Master card, • Visa card • Paypal. - -Бид дэлхийн хаанаас ч гэсэн таны захиалгыг хүлээн авч Монголд суугаа гэр бүл, найз нөхдөд тань хүргэнэ.Энэ тохиолдолд таны хэрэглэдэг дебт болон кредит картны компани нь таны захиалгын төлбөрийг танай орны мөнгөн тэмдэгтрүү тухайн захиалга хийгдэж буй үеийн ханшаар хөрвүүлнэ. Money Gram, Western Union - Хххх банкны хххх дансаар - Мөн манай төлөөлөгч нарт шилжүүлгээр болон бэлнээр хийж болно
  4. Хүргэхэд хэр хугацаа шаардагдах вэ?
    Бидний хамгийн хурдан хүргэх нөхцөл бол тухайн захиалгын дараах ажлын өдөр юм.Захиалгыг оройн 23.00 цагаас өмнө авна. Жишээ нь та захиалгаа Даваа гаригийн 23.00 цагаас өмнө өгсөн бол дараагийн ажлын өдөр болох болох Мягмар гаригт таны захиалга эзэндээ очих болно.Энэ нь Улаанбаатар хотын ойролцоох дүүргүүдэд боломжтой бөгөөд хол газар захиалга өгсөн бол илүү өдөр шаардлагатай.
  5. Бид гэж хэн бэ?
    Bidnar.com нь Harmony Trading хязгаарлагдмал хариуцлагатай компанийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 2007 оноос хойш бэлэг дурсгалаар төрөлжин үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.Манай компани бэлэг дурсгалын болон бусад бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотдоо хүргэж өгдөг бөгөөд биднээр дамжуулан Монголд суугаа гэр бүл анд нөхөд хамаатан садандаа бэлэг хүргүүлж байдаг Ирланд , Герман , Америк , Сологос зэрэг орнуудад оршин суугаа итгэлийг нь хүлээсэн үйлчлүүлэгчид олонтой.
  6. Илүү их тусламж хэрэгтэй бол?
    Бид танд тусалж байгаадаа ямагт баяртай байх болно.Та доорх байдлаар бидэнтэй холбогдож болно. • Монголд Утас :+97699094083 • Ирланд Утас: + 353870609246, +3536422491 • Германд Утас +491796656351 Та дээрх утсуудаар Даваа-Бямба гаригт 9.00-17.00 хооронд холбогдох боломжтой • Мөн та бидэнрүү customerservices@bidnar.com хаягаар Email илгээж болох бөгөөд бид танд хариуг хурдан илгээх болно.
  7. Бэлэг хүргэлт?
    Бид одоогоор Улаанбаатар хот болон түүний ойролцоох лагер,амралтын газруудад таны бэлгийг хүргэж байна.Бид таны захиалсан бэлгийг өдөр бүр Улаанбаатарын цагаар 08.00 – 23.00 цагийн хооронд хүргэж өгөх боломжтой. Биднийг бэлэг хүргэх цагт дотны хүн тань таны өгсөн хаяг болон утсан дээр байхгүй тохиолдолд бид тантай эргэн холбогдох бөгөөд дахин цаг тохирон бэлгийг тань хүргэх болно. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч та биднээс гарах зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.Бид таны хүсэлтээр өөрсдийн web хуудсан дээр болон таны еmail хаягаар бэлэг хүргэлтийн Видео болон Фото зургийг үнэ төлбөргүй илгээх болон байршуулж болно.УБ хотын эхний 3 бүсэд бид бэлэгээ үнэгүй хүргэж өгөх бөгөөд 3-р бүсээс гадагш доорхи хүснэгтийн дагуу үнэ тооцох болно. Хүснэгтээс гадагш орших дүүргүүд рүү бэлэг хүргүүлхээр бол бидэнтэй утас буюу еmail-ээр холбогдоно уу.
  8. Манайд төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай вэ?
    Үйлчлүүлэгч та манай web хуудсаар үйлчлүүлэхдээ өөрийн овог, нэр, утасны дугаар , еmail хаяг, оршин суугаа хаягаа үнэн зөв өгсөн үндэслэл дээр бид бүхэн таны захиалгыг авч ажилах билээ. Тийм ч учраас үйлчлүүлэгч таныг манай хуудсаар дамжуулан худалдаа хийхэд бид таны хувийн болон мөнгөн гүйлгээний нууцлалыг бүх талаар чандлан хамгаалах болно. Бид мэдээллийг хүлээн авахдаа SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэдэг. Мөн таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь гадны халдлагаас маш сайн хамгаалагдсан байдаг юм. Үйлчлүүлэгч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд хэрэглэгчийн нэр болон нууц үгээ дамжуулахгүй байх тал дээр сайтар анхаарна уу. Өөрсдийн реклам сурталчилгаа, санал асуулгыг бид зөвхөн таны зөвшөөрлийн дагуу илгээх бөгөөд та дуртай цагтаа бидний мэдээллээс татгалзах эрхтэй.
  9. Сагс гэж юу бэ?
    Та дэлгүүрт орохдоо худалдан авсан бараануудаа сагсанд хийж цуглуулаад гарахдаа төлбөрөө хийдэг шүү дээ.Яг үүнтэй ижилхэн зарчимаар Биднар.ком. Худалдааны сагс ажилладаг. Та худалдан авахыг хүссэн бараануудаа сагсандаа хийснээр тухайн бараануудыг нэг доор худалдан авах боломжтой болно.Та бүртгэлгүй байсан ч гэсэн сагсанд бараагаа цуглуулж болох бөгөөд, энэ тохиодолд та бүртгэл рүүгээ нэвтрэх үед энэхүү түр зуурын сагсан дахь бараанууд таны байнгын сагс руу орно.Ингэснээр ердийн дэлгүүрийн сагснаас ялгаатай нь та тухайн өдөр бараагаа авахгүй гараад явсан ч дараа дахин орж ирэхэд таны бүртгэлийн сагсан дахь бараануудаа хэвээрээ байх болно.
  10. Хямдрал байгаа юу?
    Хэрэв таа 100 euro-ooc дээш бараа авсан бол танд зайлшгүй хямдрал ноогдоно. Мөн ямар ч бэлэг худалдаж авснаар үнэгүй баярын открытк мөн фото агшины үйлчилгээнд хамрагдаж болно. Дэлгэрэнгүй хариулт ольё гэвэл манай info@bidnar.com руу буюу манай төлөөлөгчдийн утсаар лавлана уу.
  11. Холболтын нууц үгээ мартсан бол яах вэ?
    Тэгвэл та дахиж шинээр бүртгүүлэх гэсний хэрэггүй. Учир нь таны мэдээлэл системд байгаа тул бүртгэж авахгүй. Харин холболтын цонхны доод талд "Хэрвээ та нууц үгээ мартсан бол энд дарна уу!" гэсэн линк. Тэнд дараад анх бүртгүүлсэн имэйл хаягаа оруулна. Тэгэхэд систем автоматаар таниад танд шинэ нууц үг боловсруулан имэйл рүү тань явуулах болно. Ингээд та шинэ нууц үгээ оруулахад холбогдох болно.
Цааш нь




Хайх

 

нарийвчлан хайх

Онцгой бараа


15 Улаан Сарнай

15 Улаан Сарнай

30.00€     25.00€

Баярын өдрүүд

MonIreland.Net - ?????? ???? ???????????? ?????? Bidnar.Com - Debenhams, Zara, Next Tour2Mongolia.Net - Travel directory and tourism of Mongolia